Чуулганы танилцуулга

51 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны цахим системийн үйлчилгээ А.Программ хангамж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны цахим системийг ашиглан Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанд 25 удаагийн нийт 8047.2 минут буюу 134 цагийн 1366 удаа санал хураалт явуулж, 335 удаа гишүүдийн болон ажлын хэсгийн микрофоныг нээж, үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах боломжийг олгосон байна. Харин Байнгын болон дэд хороодын 90 удаагийн нийт 8671.5 минут буюу 144.4 цагийн хуралдаанд 1752 удаа санал хураалт явуулж, 769 удаа микрофон нээж ажиллуулсан байна. Мөн хуралдааны цахим системийн программ хангамжид 9 удаа засвар өөрчлөлт хийж шинэчилсэн. Улсын Их Хурлын гишүүдийн өглөөний ирцийн мэдээг нэгдсэн хуралдаантай өдөр бүр нарийвчлан гаргаж www.parliament.mn цахим хуудсанд 25 удаа байршуулсан. Б.Хуралдааны дүрсний систем Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 25 удаагийн нэгдсэн хуралдаан, 90 удаагийн байнгын болон дэд хороодын хуралдаан, 55 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дүрс бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны бүх дүрс бичлэгүүдийг хөрвүүлэн компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байршуулан хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хуралдааны дүрс бичлэгүүдийг 148 ширхэг Blu-ray (BD) дискэнд бичин архивт шилжүүлэхээр бэлтгэв. Хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаануудыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 2 дугаар суваг, Сансар, Юнивишн, Скаймедиа кабелийн телевизүүд, Төрийн ордны теле сүлжээ болон www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулсан. Мөн байнгын хороодын хуралдааныг Скаймедиа IPTV-ийн дотоод сувгаар дотоод сүлжээний 110 орчим хэрэглэгчдэд шууд дамжуулан хүргэсэн. В.Хуралдааны дууны систем Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 25 удаагийн нэгдсэн хуралдаан, 90 удаагийн байнгын болон дэд хороодын хуралдаан, 169 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтын дууны бичлэгийг хийсэн байна. Мөн хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. 2011 оноос хойшхи хугацааны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод, ажлын хэсгийн хуралдааны дууны бичлэг болох нийт 6884 удаагийн хуралдааны 12 ширхэг BluRay дискэнд бичиж архивт шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны танхимын 3 хэлний, 50 хэрэглэгчийн орчуулгын системийг хаврын ээлжит чуулганы нээлтийн үеэр ашиглаж, системийн хэвийн үйл ажиллагааг хангасан. Программ хангамжийн үйлчилгээ Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараахь мэдээ мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд:

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw