Чуулганы танилцуулга

50 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодод давхардсан тоогоор 9959 иргэнээс 7373 хуудас бүхий 1304 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 82 буюу 7.2 хувь нь иргэдийн санал, 57 буюу 5 хувь нь гомдол, 9 буюу 0.7 хувь нь мэдэгдэл, мэдээлэл, шаардлага, 980 буюу 86.8 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүнд гарт нь хаягласан өргөдөл 176 байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хороод 683 өргөдөл, гомдол буюу 60.5 хувийг бүрэн шийдвэрлэлээ. Харин 445 өргөдөл буюу 39.5 хувь нь судалж, шийдвэрлэгдэх шатандаа байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: № Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин I 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 1304 100 I.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 980 86.8 I.1.1 Эрх зүйн туслалцаа хүссэн 83 7.3 I.1.2 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудал 23 2 I.1.3 Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид 2 0.17 I.1.4 Орон сууцны бодлого 26 2.3 I.1.5 Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал 58 5.1 I.1.6 Сургалтын тэтгэлэг 60 5.3 I.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 7 0.6 I.1.8 Нийгмийн халамжийн бодлого 52 4.6 I.1.9 Нийгмийн даатгалын бодлого 19 1.6 I.1.10 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал 4 0.35 I.1.11 Хөдөө аж ахуйн асуудал 11 0.97 I.1.12 Орон сууц, гэр хүссэн 54 4.7 I.1.13 Эмчилгээний зардалд санхүүгийн тусламж хүссэн 47 4.1 I.1.14 Мөнгөн тусламж хүссэн 36 3.1 I.1.15 Улсын Их Хурлын гишүүнд гарт нь хаягласан 176 13.4 Иргэдийг хүлээн авах байраар нийт 572 иргэнийг биечлэн хүлээн авч уулзаж санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, шийдвэр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар 25 иргэн саналаа илэрхийлж, 547 иргэний хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх туслахуудтай холбогдож, танилцуулан, зөвлөгөө өгч, өргөдлийн хариуг лавлах, шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтантай холбож хариуг өгүүлж шийдвэрлэсэн болно. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүдтэй 3702 иргэн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудтай 306 иргэн, нийт 4008 иргэнийг “Иргэд”-ийн хүлээн авах байраар дамжуулан цаг авч уулзуулсан. Мөн www.11-11.mn цахим хуудсаар Улсын Их Хурлын гишүүдэд болон Байнгын хороо, намын бүлгүүд, Тамгын газарт хандсан 125 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал ирүүлснийг гишүүдийн туслах, намын бүлгүүдийн ажлын албаар дамжуулан танилцуулсан болно. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw