49 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга албан ёсны @ParliamentMN хаягаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 24091 болж Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үеэс нэмэгдсэн байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд facebook.com, twitter.com олон нийтийн сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны хуудсуудаар дамжуулан нийт 47000 гаруй хэрэглэгч Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх албан ёсны 503 мэдээ мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр өдөр тутам шуурхай түгээж ажиллав. Мөн Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагаа болон тэмдэглэлт үйл явдал, хэвлэлийн хурал, бусад арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг тухай бүрт нь www.instagram/parliamentofmongolia хуудсанд тайлбарын хамт байршуулж, олон нийтэд түгээв. Олон нийттэй харилцах үйл ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын гишүүд болон иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт 417 хүсэлтийн дагуу гадаад, дотоодын 16121 зочид, иргэдийг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгууллаа. Төрийн ордонтой танилцаж буй зочид, иргэдэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Монгол Улсын Их Хурал” гарын авлагыг бэлтгэж, 3000 ширхэг хэвлүүлэн тараасан байна. Тайлант хугацаанд хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын 52 ажилтны парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг шинэчлэн олгоод байна. ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw