48 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны талаар цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай, дэлгэрэнгүй мэдээлэл түгээж ажиллалаа. Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” (хууль тогтоомжийн эмхэтгэл)- ийн 13 дугаарыг нийт 30.740 ширхэг хэвлүүлж, захиалагчдад хүргэлээ. Эмхэтгэлийн дугааруудад 139 хууль, Улсын Их Хурлын 23 тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 42 зарлиг, Засгийн газрын 6 тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2 дүгнэлт нийтэлсэн байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороодоос зохион байгуулсан хэвлэлийн хурал, нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг, семинар, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаар нийт 271 мэдээллийг текст хэлбэрээр бэлтгэн 681 гэрэл зургийн хамт www.parliament.mn цахим хуудаснаа нийтэлж иргэд олон нийтэд түгээв. Энэ хугацаанд Улсын Их хурлын даргын айлчлал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх 11 мэдээллийг англи хэл рүү хөрвүүлэн www.parliament.mn цахим хуудаст нийтэлсний зэрэгцээ долоо хоног бүрийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тухай гэрэл зургийн тойм мэдээллийг бэлтгэж, түгээсэн байна. Мөн Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон үзэгчдэд хүргэдэг “Улсын Их хурал энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 11 дугаар, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлын талаарх Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг олон нийтэд хүргэдэг “Улсын Их Хурлын гишүүнтэй ярилцах цаг” нэвтрүүлгийн 5 дугаар, “Хуулийн толь” нэвтрүүлгийн 2 дугаарыг бэлтгэж түгээв. Эдгээр нэвтрүүлгийг хамтран ажилладаг 8 телевизээр тодорхой хуваарийн дагуу үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ youtube.com, facebook.com сүлжээн дэх Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд нээлттэй байршуулж ирэв. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын дарга болон гишүүдийн гадаад, дотоодын зочидтой хийсэн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаар энэ хугацаанд 177 дүрст мэдээ бэлтгэн www.parliament.mn цахим хуудаст нийтэлж ажиллав. Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт, семинар, хэвлэлийн хуралд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрт нь зохион байгуулж ажиллалаа. Тайлант хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас 12 удаа хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсуудаар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэн түгээж байна. Өнөөдрийн байдлаар facebook.com сүлжээн дэх Улсын Их Хурлын ParliamentMN албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хүлээн авах хэрэглэгчийн тоо 23323 хүрсэн бол twitter.com сүлжээн дэх Улсын Их Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw