Чуулганы танилцуулга

35 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 3.6.Төсвийн хяналт, шинжилгээ Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн бодлогын зорилтуудад хэрхэн нийцэж байгаа, мөн өмнөх онуудын төсвийн хүрээний мэдэгдэл болон макро эдийн засгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн, холбогдох Байнгын хороодыг мэдээллээр хангаж ажилласан. 1.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн боловсруулагдсан бөгөөд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан төлөвлөсөн нь онцлог байсан. 2.Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, товч танилцуулга, дүгнэлт, зөвлөмжийг бэлтгэн Төсвийн байнгын хороонд, мөн Төсвийн ерөнхийлөн захирагчдын талаарх товч танилцуулгыг бүх байнгын хороодод хүргүүлсэн байна. Төсвийн тодотголын төсөл нь төсвийн тусгай шаардлага хангасан эсэх, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн эсэх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцлийг батлагдсан төсөвтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн талаар харьцуулсан шинжилгээ хийсэн. Тус төсөлд тусгагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг өмнө батлагдсан төсөвтэй харьцуулалт хийж, төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдсөн эсэх, шинээр нэмэгдсэн төсөл арга хэмжээ байгаа эсэх талаарх мэдээллүүдийг нэгтгэн гаргасан. 3.Улсын Их Хурлын хаврын чуулганаар Төсвийн тухай хуулийн 8.10.14-д заасны дагуу Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дүн шинжилгээ хийсэн танилцуулгыг Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, мөн төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр төсвийн гүйцэтгэлийн товч танилцуулга бэлтгэн бүх Байнгын хороодод хүргүүлсэн. 4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлд болон эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, танилцуулга, санал, дүгнэлтийг боловсруулан Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2018 оны үндсэн чиглэлийн төсөл нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын төсвийн дунд хугацааны бодлого төлөвлөлт, өмнөх онуудад хэрэгжүүлсэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй хэрхэн уялдаж байгаад дүн шинжигээ хийсэн. Ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг үнэлэхдээ хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хэрэгжих боломжгүй болсон шалтгаан нөхцлийг тодорхой тусгах, мөн хувийн хэвшлийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хүн хүч, цаг хугацааг үр ашигтай ашиглаж, хэрэгжилтийг үр дүнтэй хангахад анхаарч ажиллах талаар санал, зөвлөмж хүргүүлсэн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw