34 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга дагаж мөрдөх журмын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ зэрэг бие даасан 10 хуулийн 140 заалтыг хяналтанд авч ажилласан байна. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэдээллийн санд Засгийн газарт болон Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон нийт 68 хуулийн 317 заалт бүртгэгдэж хяналтад байна. Эдгээрээс давхардсан тоогоор 47 хуулийн 120 заалт буюу 37.9 хувь нь хэрэгжсэн, 62 хуулийн 182 заалт буюу 57.4 хувь нь хэрэгжих шатанд, 4 хуулийн 15 заалт буюу 4.7 хувь нь хэрэгжих хугацаа болоогүй байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай зэрэг Улсын Их Хурлын нийт 6 тогтоолын 19 заалтаар Засгийн газар болон холбогдох төрийн байгуулагуудад үүрэг, чиглэл өгснийг мэдээллийн санд бүртгэн хяналтанд авсан. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны “Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны “Эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 22 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 24 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоол, Төрийн байгуулалтын байнгын хорооны “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Эдийн засгийн байнгын хорооны “Чиглэл өгөх тухай” 15 дугаар тогтоол зэрэг нийт 5 Байнгын хорооны 6 тогтоолын 60 заалтаар Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус үүрэг өгснийг мэдээллийн санд бүртгэн хяналтанд авсан. 3.5.Хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт Улсын Их Хурлын гишүүдээс 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудад давхардсан тоогоор нийт 106 албан бичиг явуулснаас 64 албан бичиг буюу 60.4 хувь нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдэн хариу ирүүлсэн бол 11 албан бичиг буюу 10.4 хувь нь 3-10 хоногоор хугацаа хэтэрч, 31 албан бичиг буюу 29.2 хувь нь хариу ирүүлээгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw