Чуулганы танилцуулга

36 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 5.Монгол Улсын макро эдийн засгийн 2016 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны эхний улирлын гүйцэтгэлийн талаарх тойм судалгаа хийж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад танилцуулсан. Энэхүү тойм судалгаа нь бодит салбар, нэгдсэн төсөв, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, албан нөөц, ажил эрхлэлттэй холбоотой мэдээллийг агуулсан болно. 6.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны эхний 1-5 сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодод харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээллийн хамтаар хүргүүлж, нэгдсэн төсвийн танилцуулга болон Монгол Улсын Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудаст байршуулж ажилласан. 7.Улс, орон нутгийн татварын орлогын 1-5 сарын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн дэлгэрэнгүй мэдээ, татварын өр, дутуу төвлөрсөн орлогын тайлбар, холбогдох тооцооллын талаарх мэдээллийг Татварын Ерөнхий газар болон Гаалийн Ерөнхий газраас тогтмол авч байгаа бөгөөд эдгээр мэдээлэлтэй уялдуулан Монгол Улсын гол нэр төрлийн экспорт, импортын бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ, татварын орлогын талаарх дүн шинжилгээ хийж удирдлагыг мэдээллээр хангаж байна. 8.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдэд зориулан төсвийн талаарх сурталчилгааны дэлгэрэнүй танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын гишүүдийн MyParliament системд оруулж, мөн Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw