Чуулганы танилцуулга

33 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс эзэмших, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, орлогоо нуун далдлах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг 17 тэрбум ам.долларын хууль бус үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй талаарх мэдээлэл болон цаашид энэ талаар авах арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; - Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эм, эмийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гарч буй гэмт хэргийн хувь хэмжээг бууруулахад чиглэсэн төлөвлөгөө, хөтөлбөр болон Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад; - Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин “Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр’’- ийг батлагдсанаас хойшхи хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон тэдгээрийн үр дүнгийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан нийт 4 асуулгын хариуг тус тус сонсож, асуулга тавьсан гишүүд үг хэлсэн. Нэгдсэн хуралдаанд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 68 гишүүн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу 169 асуулт тавьж, хариулт авч, санал хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-2” хүснэгтээс үзнэ үү/ 3.3.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлýл Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар”, “Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”, “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын явцын талаар”, “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаарх бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” зэрэг улс орны тулгамдсан асуудлаар нийт 4 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн 19 гишүүн 55 асуулт тавьж, хариулт авсан байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-3” хүснэгтээс үзнэ үү/ Ээлжит чуулганы хугацаанд Байнгын болон Дэд хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын нийтдээ 18 удаагийн мэдээлэл, тайланг хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 86 гишүүн 334 асуулт асууж, хариулт авч, санал, дүгнэлтээ хэлсэн байна. /Дэлгэрэнгүйг ”Мэдээ-4” хүснэгтээс үзнэ үү/ 3.4.Хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хог хаягдлын тухай /Шинэчилсэн найруулга/, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай, Авто замын тухай /Шинэчилсэн найруулга/, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Усан замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/, Онцгой албан татварын тухай хуулийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw