32 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 6.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолоор “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллаж, санал дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулахаар ажиллаж байна. Мөн ажлын хэсгийн хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 7.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 тоот тогтоолоор‘’Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах’’ үүрэг бүхий ажлын хэсэг соёл урлагийн байгууллагуудаас тайлан, холбогдох материалыг татан авч, танилцаж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. 8.Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар иргэдээс Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв, Өрхийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай Өргөдлийн байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнууд танилцаж ажиллалаа. 9.Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол болон тус Байнгын хорооны 2016 оны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг шалгаж, “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос шилжүүлэн суурьшуулах, арьс ширний үйлдвэрийн бүс, шинэ цэвэрлэх байгууламж баригдах Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт байрлах “Эмээлтийн шар хоолой” дахь 50 га талбайтай үйлдвэрийн шинэ бүсийн талбайд ажиллав. /Дэлгэрэнгүйг “Мэдээ-1” хүснэгтээс үзнэ үү/ 3.2.Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулга, асуулт Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын 9 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан 24 асуудлаар 9 удаагийн асуулга, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмын талаар 1 асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар: - Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Барилга, хот байгуулалтын сайдад; - Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсаас оффшорт нэр холбогдсон төрийн албан тушаал хашиж байсан болон хашиж буй албан тушаалтнууд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw