31 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр дунд сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, боловсролын салбарын хууль тогтоомжийн болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 24 дүгээр тогтоолоор Боловсролын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, салбарын хөрөнгө оруулалтын үр нөлөөг дээшлүүлж, ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй болсон сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгын судалгаа, бүртгэлийг нарийвчлан гаргаж, төсөвт суулган, барьж байгуулах ажлыг үе шаттай хэрэгжлүүлэх зэрэг чиглэлээр Засгийн газарт 15 заалт бүхий үүргийг өгсөн байна. 4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар тогтоолоор байгуулагдсан “Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын хуулийн хэрэгжилт болон хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүлэг дүүргэлт, байгууллага болон багшийн ачаалал, багш нарын нийгмийн асуудал, санхүүжилт зэрэг тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 25 дугаар тогтоолоор Засгийн газарт 9 заалт бүхий үүргийг өгсөн байна. 5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсан “Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их дээд, сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, МУИС, ШУТИС, ХААИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, “Шинэ Монгол” техник инженерийн коллеж, Хөгжим бүжгийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийн хүрээнд НББСШУБХ, БСШУСЯ-тай хамтран 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын агуулга чанар” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Ажлын хэсэг Дээд боловсролын байгуулага, суралцагчдын өнөөгийн байдал, дээд боловсролын салбарын хуулийн хэрэгжилт, Боловсролын зээлийн сан болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалтын агуулга, чанар, багш судлаачдын мэргэжил дээшлүүлэх бололцоо, ажлын орчин нөхцөл болон нийгмийн асуудал, сургалт судалгааны орчин нөхцөл, дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 26 дугаар тогтоолоор Засгийн газарт 4 чиглэлээр 30 заалт бүхий үүрэг, чиглэл өгсөн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw