Чуулганы танилцуулга

30 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий нийт 9 ажлын хэсэг ажиллав. Үүний 6 ажлын хэсэг нь 2016 онд, 3 ажлын хэсэг нь 2017 онд байгуулагдсан бөгөөд эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 51 гишүүн оролцож ажилласан байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий 5 ажлын хэсэг удирдамжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын 1, Байнгын хорооны 4 тогтоол гарсан. Үүнд: 1.Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” үүрэг бүхий ажлын хэсэг Монголбанканд 2017 оны 02 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгалт хийж, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан. “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 43 дугаар тогтоолд 3 чиглэлийн хүрээнд 7 арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанк, Засгийн газар, Үндэсний Аудитын газарт үүрэг, чиглэл болгосон. 2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний төсвийн болон даатгалын санхүүжилт, зарцуулалтын үр ашиг, эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, ачаалал, хүний нөөцийн бодлого, хувийн хэвшлийн болон хөдөө орон нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал, хүртээмж, эмч ажилчдын нийгмийн асуудал, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, чанар аюулгүй байдал зэрэг чиглэлээр судалж, тулгамдаж буй асуудлын хүрээнд танилцуулга, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулан Байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 22 дугаар тогтоолоор Засгийн газарт 13 заалт бүхий үүргийг өгсөн байна. 3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан “Боловсролын тухай хууль, Ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, Үдийн цай хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургууль, Физикматематикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, “Орчлон” олон улсын дунд

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw