25 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга үйлчилгээний төв, Өрхийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж ажиллаа. 2.Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол болон Байнгын хорооны 2016 оны 11 сарын 23-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж “Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос шилжүүлэн суурьшуулах, шинэ цэвэрлэх байгууламж баригдах Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт байрлах “Эмээлтийн шар хоолой” дахь 50 га талбайтай үйлдвэрийн шинэ бүсийн талбайд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, А.Сүхбат, Д.Мурат, Б.Энх-Амгалан нарын холбогдох албан тушаалтнууд ажиллав. 3.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар Тайлант хугацаанд иргэдийн өргөдлийг судлах хүрээнд дараахь хэлэлцүүлгүүдийг хариуцсан яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан. Үүнд: 1.“Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Өргөдлийн байнгын хороотой хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Замын цагдаагийн алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцож хүүхдийг зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар санал бодлоо солилцаж, Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” үндэсний хөтөлбөрийг холбогдох яам, газруудын оролцоотой боловсруулж батлах, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтыг тусгах, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчилан таниулах, Ерөнхий боловсролын сургуулиудыг техникийн шаардлага хангасан, хүүхэд тээвэрлэх автобусаар хангах, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, камержуулах, улсын болон орон нутгийн чанартай авто замд хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх зорилгоор байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийн орон тоог нэмэгдүүлэх, орон нутагт олгосон жолооны эрхээр нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо тусгай сургалтад суусан байх шаардлагыг тавих, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг илрүүлэх анхан шатны тандалтын багажийг нийлүүлэх зардлыг шийдвэрлэх, Төрийн албаны тухай хуульд иргэнийг ажилд шинээр томилох, дэвшүүлэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмын зөрчилгүй байх шалгуурыг тавих зохицуулалтыг тусгах асуудлаар зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн болно. 2.“Хотын статусыг тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлагаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын академи, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг, Багануур,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw