Чуулганы танилцуулга

24 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Найм.ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хуралд 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 9959 иргэнээс 7373 хуудас бүхий 1304 өргөдөл /нийслэлийн иргэдээс 758 буюу 67.1 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 370 буюу 32.9 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 64 буюу 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 938 буюу 83.1 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний гарт нь хаягласан өргөдөл 176 байна. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 254 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 7300 иргэний өргөдлийг 8 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 218 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 36 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вебсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Байнгын хорооны үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон дараахь цахим хуудсаар дамжуулан олон нийтэд сурталчилж байна. - urgudul.parliament.mn, - www.facebook.com/Urgudliin.baingiin.khoroo, - www.twitter.com/Urgudul1/ 1.Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Өргөдлийн байнгын хороо нийт 3 удаа хуралдаж, 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол, 2 зөвлөмж, хуралдааны тэмдэглэлээр 2 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд: 1.Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд 2017 оны 05 дугаар сард Улсын Их Хурлын 2012 оны “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, тус Байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонссон. Арьс, ширний үйлдвэрүүд стандартаас 2-5 дахин их бохир усыг Туул голд урсгаж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу Байнгын хорооноос Улсын Их Хурлын 2012 оны “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 5 дугаар заалтын биелэлтийг хангуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгууллаа. 2.Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх тухай Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов. 2.Хяналт шалгалтын ажлын талаар 1.Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн тусламж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw