26 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Багахангай, Налайх дүүргийн холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцсон болно. Хэлэлцүүлэгт оролцогчид Үндсэн хуульд хот, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлж, түүний удирдлага, чиг үүрэг, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг бусад хуулиараа зохицуулаад явах боломж байгаа талаар санал гаргасныг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт хүргүүлсэн болно. 3.Ус, цахилгааны тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлаг, нийслэл, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож Засгийн газар, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам болон холбогдох бусад байгууллагуудад хандан Сууц өмчлөгчдийн холбоог хуулийн этгээд болгох хууль эрх зүйн орчныг бий болгох асуудлыг судлах, боловсруулах, Тусгай зөвшөөрөл эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбооны харилцан уялдаатай, хамтран ажиллах нөхцөлийг хангах, Ус сувгийн удирдах газрыг шинээр баригдаж байгаа орон сууцны усны шугам хоолой стандарт, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих, барилга хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд оруулах асуудлыг шийдвэрлэх, иргэдэд цахилгааны төлбөртэй холбоотой хууль, журмын талаарх ойлголт, мэдээллийг хэвлэл мэдээллээр болон бусад хэрэгслээр дамжуулан олгох, монтёр, цахилгааны байцаагч нарын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлагыг дээшлүүлэх, орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийлгэх, холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн болно. 4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх ажлын талаар хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, холбогдох агентлагууд, Үндэсний хөгжлийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбоо, Монголын залуучуудын холбоо болон бусад иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож саналаа илэрхийлсэн бөгөөд Байнгын хороо хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг нэгтгэж Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар яамд, төрийн байгууллагуудад салбар зөвлөл ажиллуулах, сул ажлын байр, мэргэшүүлэх сургалт, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн хүмүүсийн талаарх мэдээлэл, холбогдох шийдвэр, ажлын байраар хангах асуудлын талаарх мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох, харилцан уялдаа холбоотой ажиллах, холбогдох тайлан мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэгтгэж, ерөнхий сайдад танилцуулдаг байх асуудлыг судалж нэвтрүүлэх, гадаадад ажиллах хүч гаргахад тухайн оронд эрхэлж байсан ажил, бизнесээ эх орондоо эргэн ирж үргэлжлүүлэн хийхэд нь дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлэнд хамруулах асуудлыг бодлогоор дэмжих, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаарх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх, холбогдох журмыг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахад тэтгэвэр /тахир дутуугийн тэтгэвэр/ барьцаалах боломжийг бүрдүүлэх, гадаадад ажиллах хүч гаргахад өрхийн амьжиргааг нь дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн гишүүнийг хамруулах, хүүхдэд үзүүлэх мэргэшсэн үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн ТББ-аар гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах, хүүхдийн асуудал хариуцсан сум, хорооны халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн байх шаардлагыг тавих, хараагүй иргэдэд тохирох ажлын байрыг бий болгох, ажлын байр дээр дасан зохицоход тусалж, дэмжих, сургах ажилтныг тодорхой хугацаанд ажиллуулах асуудлаар зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw