23 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн mалаар 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 26 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 24 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг байгуулан 47 удаа хуралдаж ажиллалаа. Ээлжит чуулганы хугацаанд нийт 14 хууль, 6 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 7 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тайлант хугацаанд Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаарх Монгол Улсын Шадар сайдын, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, ЭЗБХ-ны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Үндэсний хөгжлийн газрын даргын, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар Улсын Их Хурлаас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, ЭЗБХ-ны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас ТӨБЗГ-т өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байдал, цаашдын чиглэлийн талаарх мэдээлэл, Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаарх Сангийн сайдын мэдээлэл сонсох ажлыг зохион байгуулж, үүрэг чиглэл, зөвлөмжүүдийг Байнгын хорооны тогтоол болон хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хүргүүлэх арга хэмжээ авлаа. Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын тогтоол гаргасан. Мөн Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссож тухайн салбарт тулгамдаад байгаа зайлшгүй шийдвэрлэх асуудлын талаар “Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоол гаргаж, холбогдох газруудад хүргүүллээ. Санхүүгийн зохицуулах хорооны болон Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсож, салбарт тулгамдаад байгаа зайлшгүй шийдвэрлэх асуудлын талаар “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өглөө. 3.Бусад ажлын талаар Хаврын ээлжит чуулганы хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг нийт 60 гаруй хүн оролцуулан олон нийтэд нээлттэй хэлбэрээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан. Байнгын хороонд хандаж Төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 79 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw