Чуулганы танилцуулга

22 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хорооны хуралдаанаар “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоол, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод хүргүүллээ. 2.Бусад ажлын талаар Хууль зүйн байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд “Арбитрын тухай Монгол Улсын хууль ба олон улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн талаарх танилцуулга хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 34 албан бичиг, иргэдээс 9 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 2 ажлын хэсэг 41 удаа хуралдаж, төслүүдийн талаар хэлэлцэн ажлын хэсгийн 11 танилцуулга бэлтгэж, зохих шийдвэр гаргасан болно. Долоо.ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үндэсний системийн тухай хууль, Авто замын болон Усан замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиудыг хэлэлцэн батлах, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох, Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зарим яам, газруудын тайлан, мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэв. 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 13 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 47 удаа тус тус хуралдлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw