21 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилласан. Төсвийн байнгын хороо нь ээлжит чуулганы хугацаанд нийт 13 удаа, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдсан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Ээлжит чуулганы хугацаанд бие даасан 1 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 20 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 4 тогтоолыг баталж, Олон улсын зээлийн 5 гэрээ хэлэлцээрийг зөвшилцлөө. Байнгын хорооноос хууль, тогтоолын үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх 10, анхны хэлэлцүүлгийн 7 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар 5 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 98 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн байна. Төсвийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-ийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. 2.Бусад ажлын талаар Гадаадын зочид, төлөөлөгчидтэй 3 удаа уулзалт зохион байгуулж тухай бүр тэмдэглэл хөтлөн ажиллалаа. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос нийт 42 албан бичиг хүлээн авч, 7 бичгийн хариу явуулж, 26 албан бичгийг нэгтгэж, төсвийн тодотголд тусгуулахаар төсвийн ажлын хэсэгт танилцуулан шийдвэрлэсэн байна. Зургаа.ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2017 хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 16 удаа хуралдаж, 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 82, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4 баталж, Байнгын хорооны 17 санал, дүгнэлт, 7 танилцуулга, зарчмын зөрүүтэй 432 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн mалаар 2017 хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо бие даасан 8 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 70 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 4 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4 тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Байнгын хороо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулиудыг хэлэлцэн батлуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw