Чуулганы танилцуулга

20 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг зарим байгууллагуудын тайланг сонсож, үүрэг чиглэл өгч ажилласан. 2.Бусад ажлын талаар Тайлант хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд 785 хүн оролцсон хэлэлцүүлгийг 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага, танилцуулгыг боловсруулж, хэвлүүлэх ажлыг зохион байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, төслийн бүрэн эх болон түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байх, төслийн талаарх иргэдийн болон аж ахуйн нэгж, байгууллагын саналыг Улсын Их Хурлын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх зэрэг ажлууд хийгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн талаар хэвлэлийн бага хурлыг 7 удаа зохион байгуулсан. Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, бусад хуулийн этгээд, иргэдээс нийт 48 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, 12 албан бичигт хариуг хүргүүлсэн ба Байнгын хорооноос Засгийн газар, яам, бусад байгууллага, иргэдэд нийт 135 албан бичгийг боловсруулж хүргүүлсэн. Тав.ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэн батлах, төсвийн гүйцэтгэлийг батлах явцад хяналт тавих, төрийн санхүү зээлийн болон татварын бодлогыг тодорхойлох, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ хэлцлийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw