19 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо. Байнгын хорооны хуралдаанаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж, танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо. 3.Бусад ажлын талаар Байнгын хорооны ажлын алба НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зүүн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтны дунд “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон орон нутгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх тухай” сургалтыг Дорноговь аймагт зохион байгуулав. Байнгын хорооноос “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл”, “Монгол Улсын их, дээд сургуулиудын агуулга, чанар”, “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 300 гаруй хүмүүсийг хамруулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран “Төв Азийн орнуудын Хүнс, шим тэжээлийн байдал” сэдэв олон улсын чуулганыг зохион байгуулсан. Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд 500 оюутны чуулга, уулзалтыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж, тэдний санал бодлыг нь сонсож, харилцан санал солилцлоо. Тайлант хугацаанд Байнгын хорооны гишүүд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаатай танилцаж, Улсын Их Хурал болон Байнгын хороотой цаашид хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт, ярилцлагыг хийсэн. Байнгын хороонд хандаж, төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 73 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, 53 албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн байна. Дөрөв.ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 64 асуудал хэлэлцэж, нийт 14 санал, дүгнэлт бэлтгэж Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх 7 ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ээлжит чуулганы хугацаанд нийт 1 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоол, Байнгын хорооны 6 тогтоол батлуулсан. 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 9 удаа, хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 39 удаа тус тус хуралдсан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн талаар санал, дүгнэлт гаргаж, холбогдох Байнгын хороонд хүргүүлснээс гадна
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw