18 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод хүргүүлэв. Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолоос тоймлон дурдвал: Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдыг огцруулах болон томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус хэлэлцэж, батлуулсан байна. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Тайлант хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиг үүрэг бүхий 11 ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, холбогдох яам, харьяа байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж ажилласан. Ажлын хэсэг дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1/Шинжлэх ухаан, технологийн тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 2/Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтооолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн. 3/Боловсролын тухай болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилт, цэцэрлэгийн хүртээмж, бүлэг дүүргэлт, байгууллагын болон багшийн ажлын ачаалал, цалин хөлс, санхүүжилт ямар байгаатай танилцаж, санал дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтооолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө. 4/Боловсролын тухай болон Ерөнхий боловсролын сургуулийн тухай хуулийн хэрэгжилт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаа, тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөртэй газар дээр нь танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтооолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өгөв. 5/Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw