Чуулганы танилцуулга

17 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хаваржилт, мал төллөлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг сонсож, Байнгын хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгөв. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны 2 тогтоол тус тус баталсан. Тайлант хугацаанд Байнгын хорооноос Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, түүнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн малчид, малзүйн мэргэжилтнүүд, фермерүүдийг оролцууллаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран “Төв Азийн орнуудын Хүнс, шим тэжээлийн чуулган”-ыг зохион байгуулав. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав БНХАУын “Си Чуан” бүтээн байгуулалт, хөгжлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй “Био-00”- ийн тухай асуудлаар, мөн “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Ганмаа болон бусад албаны хүмүүстэй уулзаж “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар санал солилцов. Байнгын хорооны дарга болон Байнгын хорооны гишүүд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн, ХААИСийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн их сургууль, Биокомбинат ТӨУҮГ, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Байнгын хороонд төрийн болон бусад байгууллага, иргэдээс нийт 44 албан бичиг ирүүлснийг тухай бүр шийдвэрлэн хариутай 10 албан бичигт тогтоосон хугацаанд хариу хүргүүлсэн байна. Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 8 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 5, харьяа байгууллагын тайлан 1, хяналт шалгалтын ажлын 6 тайланг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 26 удаа тус тус хуралдсан болно. Тайлант хугацаанд тус Байнгын хороо 16 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолыг батлуулж, хэлэлцэх эсэх тухай 2 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 10 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 6 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 88 бэлтгэж, нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв. Байнгын хорооноос 6 тогтоол гаргасан бөгөөд тухайлбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолыг баталсан болно. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 1 удаа хуралдаж, Улсын Их Хурлын тогтоол /”Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”/-ын хэрэгжилт, биелэлтийн явц байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагад чиглэл өглөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw