16 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын албанаас тайлант хугацаанд нийт 6 удаа уулзалт, ярилцлага зохион байгуулсан. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, АНУ-ын Батлан Хамгаалах Яамны төлөөлөгчид, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К.И.Кобландин, Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга Дидигов Мухарбек Ильясович тэргүүтэй төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны ажлын албаны нийт ажилтнууд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулга”-ыг зохион байгуулах дэд ажлын хэсэгт орж ажиллан, санал асуулгад оролцогчдын урилгын загвар гаргаж урилгыг 1200 хувь хэвлүүлж, санал асуулгад идэвхтэй оролцсон. Тайлант хугацаанд нийт 59 албан бичгийг хүлээн авч, үүнээс 42 албан бичигт хариу өгсөн. Мөн 3 өргөдөл, гомдлыг хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэсэн. Хоёр.БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 3 тогтоолын төсөл хэлэлцэж, дээрх асуудлаар нийт 9 санал, дүгнэлт, танилцуулга, 173 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн гаргаж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. Тайлант хугацаанд 7 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоол батлууллаа. 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 8 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 42 удаа тус тус хуралдсан. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулж, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар яам, газруудын тайлан, мэдээллийг сонсож, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч цаашид эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүргийг өгч ажиллалаа. 2.Бусад ажлын талаар Байнгын хороо тайлант хугацаанд Цаг агаарын 04, 05 дугаар сарын төлөв байдлын талаарх Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл, Мал аж ахуйн салбарын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw