15 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 86 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 151 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 147 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Иргэний 274 өргөдөл, гомдол ирж, үүнээс 227 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн. Албан байгууллага, аж ахуйн нэгжээс 458 албан бичиг ирүүлсний 293 албан бичигт хуульд заасан журмын дагуу хянаж, хариуг өгсөн байна. Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 8 удаагийн Байнгын хорооны хуралдааныг зохион байгуулан явуулсан, Байнгын хорооны ажлын алба Байнгын хорооны дарга, гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Байнгын хороонд хуваарилсан хууль, тогтоолын төслийн эх хувиуд, санал, дүгнэлт болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн холбогдох материалуудыг цахим парламент /intra.parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан myparliament аппликейшн /ipad/-д цаг хугацаанд нь тогтмол оруулж ирсэн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 27 хуулийн төсөл, 3 тогтоолын төсөл, Байнгын хорооны 1 тогтоол, Байнгын хорооны хуралдаанаас чиглэл, үүрэг өгсөн 16 тэмдэглэл бэлтгэн гаргаж, нийт 28 санал, дүгнэлт, 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолол /анхны хэлэлцүүлгийн дэмжигдсэн-2, дэмжигдээгүй-3/ бэлтгэж Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Зөвшилцсөн асуудлаарх 18 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 2 ажлын хэсэг нийт 2 удаа хуралдаж, ажлын хэсгийн хуралдааны тойм боловсруулан дотоод сүлжээнд оруулж, батлагдсан хууль, тогтоолын 17 танилцуулга боловсруулан бэлтгэсэн. 2.Хяналт шалгалтын ажлын талаар Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын үндсэн зорилго, зорилтууд, үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээлэлтэй танилцсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Таван толгойд байрлах Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, Тусгай хяналтын дэд хорооны дарга болон гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцсан. 3.Бусад ажлын талаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гармиш-Партенкиркен хотод Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвд Монгол Улсын парламентын гишүүдэд зориулсан сургалт семинарт 1 удаа, “Монгол Улсын Аюулгүй байдлын орчинБатлан хамгаалах” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 25 жилийн ойн хурал”, “Улаанбаатарын яриа, хэлэлцээр” эрдэм шинжилгээний бага хуралд 3 удаа оролцож, хэвлэлд 3 удаа материал нийтлүүлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw