157 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ.УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын даргын 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 110 тоот захирамжаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 07 дугаар сарын 10ны өдөр зарлан хуралдуулахаар тогтоов. Ээлжит бус чуулганы нээлт 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болов. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 1 цаг 48 минут хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэж батлав. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw