Чуулганы танилцуулга

158 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит бус чуулган 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажлын 1 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 цаг 48 минут хуралдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар 2 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын нийт 7 гишүүн асуулт тавьж, үг хэлсэн байна. Энэ хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо 1 удаа хуралдаж, 42 минутын хуралдааны явцын талаар 2 хуудас гар тэмдэглэл, 11 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэл тус тус хөтөлсөн байна. Нэгдсэн хуралдаан Төрийн ордны Их Танхимд үргэлжлэн хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 3 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 19 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгасан. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw