Чуулганы танилцуулга

156 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өндөрлөсөн. Сонгуулийн дүнг баталгаажуулан үндэсний их баяр наадмын өмнө шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх бүрэн эрхийг хэрэгжүүлж эхлүүлэх арга хэмжээг зохион байгуулах ёстой гэж үзэж Улсын Их Хурлын даргын хувьд би Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ээлжит бус чуулганыг зарлан 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох, Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль батлах зэрэг асуудлуудыг энэ ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр тооцож төлөвлөсөн. Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ чуулганы хүрээнд мөн зохион байгуулагдана. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw