Чуулганы танилцуулга

153 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга - Хувь хүний орлогын албан татвар төлөгч жилд 84.0 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд 120.0, 2019 онд 160.0, 2020 онд 200.0, 2021 оноос эхлэн 240.0 мянган төгрөгт хүргэхээр боллоо. - Эдийн засгийн нааштай өөрчлөлт нь 2017 он гарснаас хойш Хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох, мөн цаашид бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож, эдийн засгийн бодит орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх боломжийг олгож байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох шийдвэрийг Ардчилсан Нам эсэргүүцэж байгааг буруу гэж үзэж байгаагаа илэрхийлье. Миний бие Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, нэмэгдүүлэх шийдвэрийг хоёр ч удаа гаргаж байсан хүний хувьд эдийн засаг яаж ч хүндэрсэн Хүүхдийн мөнгийг хасдаггүй, мөнгө олгох шийдвэрт өөрчлөлт оруулдаггүй тогтвортой эрх зүйн орчин бий болгох ёстой гэж үзэж байна. - Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, тус үйлдвэрийн хувьцаанаас нийт 3.0 сая гаруй иргэндээ эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Эдгээр нь та бидний иргэнээ дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх, эх орноо өөд татах эрхэм дээд зорилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм. Төр иргэндээ ээлтэй байх ёстой. Иргэндээ ээлтэй төр л тэднээсээ дэмжлэг авч чадна. “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах байсан боловч Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг завсарлага авснаар эцэслэн баталж чадалгүй хойшиллоо. Багшид ажлын үр дүнгээр нь цалингийн урамшуулал олгох, мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө нэмэх, ачаалал ихтэй сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн урамшуулал олгох, багш нарыг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах, Ерөнхий боловсролын сургуулийн 1, 2 дугаар ангид туслах багш ажиллуулах, багш нарыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг зохицуулалт энэ хуульд багтсан байсан юм. Миний бие багшаа дээдлэн, чанартай боловсролын тогтолцоо бүрдүүлж байж эрдэм чадалтай иргэн, оюунд суурилсан нийгмийг цогцлоож чадна гэж бат итгэдэг учраас уг хуулийг баталж, мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурал ээлжит чуулганы хугацаандаа бурууд хатуу, зөвд зөөлөн байх зарчмыг баримталж ажилласан. Засгийн эрх барьж буй намын нэр дор бурууг хаацайлж, сахилга хариуцлагыг хөсөрдүүлж болохгүй. Төрийн эрх барилцаж байгаа цөөнх ч сөрөг хүчин нэрээр бүхнийг сөрж, нийгэмд ташаа ойлголт түгээж, бодлого шийдвэрийг гацааж, эх орныхоо эрх ашгийг сөрж ажилладаг байж таарахгүй. Бүх шатанд хуулиар тогтоосон хариуцлагын хэмжүүр яв цав үйлчлэх ёстой. Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд Улсын Их Хурлын ажлын хэсэг шалгалт хийсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, урвуулан ашигласан байж болзошгүй этгээдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан. Одоо гагцхүү хуулийн байгууллагын шударга шийдвэрийг хүлээж байна. Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39.0 мянга гаруй албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглолоо. Хоригийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас халах, төрийн албанд дахин ажиллуулахгүй байх хүртэл арга хэмжээ авахаар хуульчилсан. Төр, засгийн аливаа асуудалд хариуцлага ярихаар эсэргүүцдэг, хууль, шүүхийн байгууллагад очоод замхардаг байж хэрхэвч таарахгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw