Чуулганы танилцуулга

154 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Иргэд биднээс хэчнээн жил цалин, тэтгэврийг нэм гэхээс илүүтэйгээр шударга ёсыг хүсч, хариуцлага тооцохыг нэхэж байх ёстой юм бэ? Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мөрөөр хариуцлага хүлээлгэх асуудал гацаанд орчихоод байгааг, Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудын хууль завхруулсан, дураар дургисан үйлдлийг яах ёстой болж байна вэ? Замхрах л юм бол завхрал болно гэж би бодож байна. Энэ мэт байдал нь нэгдүгээрт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар нэг зүгт харж, нэгдмэл бодлоготой байх нь зайлшгүйг, хоёрдугаарт, шүүх, шүүгч, хуулийн байгууллагад шударга, хараат бусаар ажиллах Үндсэн хуулиар олгогдсон эрх дархыг нь нээж өгөх нь нэн чухал болсныг харуулж байна. Төр, засгийн бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулах, гүтгэн харлуулах, иргэдийг хууль бус үйл ажиллагаанд уриалах, турхирах үзэгдэл сүүлийн үед илт идэвхжиж байна. Ийм байдал үргэлжлэх тусам Монголын маань хувь заяа ээдэрнэ. Бидэнд ЭВДРЭЛ ХАГАРАЛ бус ЭВ НЭГДЭЛ хэрэгтэй байна. Болж бүтэхгүй зүйл байгаа бол хамтарч суугаад ил тод ярьдаг, зөвшилцөж ойлголцдог болох нь эх орны маань ирээдүй хойчид хэрэгтэй. Хямралыг даван туулж, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьжиргааг өөд татах, улмаар хөгжил дэвшилд хүрэх нь Та бидний эрхэм зорилго, дээд эрх ашиг мөн. “Зорилгоос буцах зам мянга, харин зорилгод хүрэх зам нэг л байдаг” гэсэн мэргэн үг бий. Бидэнд ХЯМРАЛЫГ ДАВАХ, ХӨГЖЛИЙГ АВЧРАХ-аас өөр зорилго байхгүй. Энэ зорилгод хүрэх ганц зөв зам нь ЭВ НЭГДЭЛ, ЗӨВ БОДЛОГО юм. Нийгмийн хийгээд нийтийн сайн сайхны төлөөх энэ замаас хазайх эрх бидэнд үгүй ээ. Тиймээс Монголын төр түвшин, чин шударга, ёс жудагтай байх ёстой. Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулж, эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл бүхий Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Төслийг ард нийтээр хэлэлцүүлж, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдын саналыг авах шийдвэрийг Улсын Их Хурлаас гаргасан. Шийдвэрийн үр дүн иргэд, олон нийтийн оролцооноос хамаарах тул Та бүхэн чуулганы чөлөө цагаар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай. Та бүхэнд болон нийт ард иргэддээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг дэвшүүлье. Дэлхийд ганц Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй, амгалан сайхан наадаарай! Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw