152 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хаврын чуулганаар хүү багатай, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн хэд хэдэн хэлэлцээрийг батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал: - Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар болсон. Төслийн хүрээнд ирэх 4 жилд 128.8 мянган иргэнийг тогтвортой ажлын байранд зуучилж, жил бүр 10.0 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. - “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн шугам сүлжээ, дэд станцуудыг 42 сая ам.доллараар өргөтгөн шинэчилж, баруун бүсэд 10 МВт-ын нарны цахилгаан станц барихаар шийдвэрлэлээ. - Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо. - Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банкнаас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр шийдлээ. - Бэлчээрийн ашиглалт, хяналт, үнэлгээг сайжруулах, хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, тэднийг үйлдвэрлэгчидтэй холбох, зах зээлээ өргөжүүлэхэд зориулж Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт авах шийдвэрийг гаргасан. Түүнчлэн энэ чуулганаар бид иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хүний хөгжлийг дэмжсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. - Улсад 30 жил ажилласан эмэгтэйчүүд, 35 жил ажилласан эрэгтэйчүүд өөрөө хүсвэл тэтгэвэрт гардаг байх, ажил олгогчийн санаачилгаар шахаж тэтгэвэрт гаргадгийг болиулж, 65 нас хүртлээ ажиллаж болдог эрхтэй байхаар хуульчилсан. - Ээжүүд цалинтай боллоо. Тэд жирэмсний 5 сартайгаас амаржих хүртлээ, амаржсаны дараа хүүхдээ 3 нас хүртэл сар бүр тэтгэмж авдаг болно. Түүнчлэн ихэр хүүхэд төрүүлсэн эхэд нэг удаа, 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж авах боломж бүрдүүлсэн. - Монгол Улсын хүн амын 35 гаруй хувийг эзэлдэг залуучууд маань түүхэндээ анх удаа бие даасан хуультай боллоо. Энэ хуулиар залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулахаар шийдвэрлэлээ. - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 2018 оноос амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгах шийдвэр гаргалаа.Тусгай сургуульд ажиллаж байгаа багш, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааруулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, ажилласан жил, ур чадвар, гүйцэтгэлтэй нь уялдуулан багш, ажилтнуудын цалин урамшууллын шинэ тогтолцоо бий болгохыг Засгийн газарт даалгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw