151 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт иргэд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 19 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 116 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 8 хууль, 30 тогтоол хэлэлцэн баталжээ. Та бидний хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд, бодлогын арга хэмжээний нааштай үр дүн эхнээсээ гарч эхэллээ гэж хэлж болохоор байна. - Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2012 оноос хойш тасралтгүй унаж байсан бол 2017 оны эхний улиралд 4.2 хувиар өслөө. - 2016 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 29.0 мянган иргэн ажилтай, орлоготой болж, ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурсан байна. - Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсөж, гадаад худалдааны ашиг оны эхний 5 сард 1.0 тэрбум ам.долларт хүрлээ. - Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 11 дүгээр сард 2600 төгрөгт хүрч байсныг 2350 төгрөг хүртэл бууруулж чадлаа. - Нэгдсэн төсвийн орлого 2016 оны 11 дүгээр сараас хойш сар дараалан биелж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны эхний таван сарын байдлаар 2.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 27.9 хувиар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлогын төлөвлөгөө 3.1 хувиар давж биелсэн байна. - Өнгөрсөн оны мөн үед 30 сая ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 130 сая ам.долларт хүрч, 4.3 дахин нэмэгдлээ. - 2016 оны 05 дугаар сард 877 тэрбум төгрөгт хүрч байсан төсвийн алдагдал 2 дахин буурч, 2017 оны 05 дугаар сарын байдлаар 412 тэрбум төгрөг боллоо. Улсын Их Хурлаас хаврын чуулганы эхэнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2017 оны улсын төсөвт тодотгол хийсэн. Нааштай эдгээр өөрчлөлт нь Олон Улсын Валютын сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнтэй болон манай түншүүдийн итгэл эргэн сэргэсэнтэй холбоотой юм. Ингэж хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, төр засгийн тогтвортой байдлыг ханган, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж, ард олон, бизнес эрхлэгчдийн дэмжлэгийг авч ажиллахын төлөө хичээн зүтгэсний үр дүн юм. Та бид энэ эрчээ сулруулж болохгүй ээ. Эдийн засагт “ногоон гэрэл” аслаа, уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүйгээр төсвийн сахилга батыг чанд сахиж, хэмнэлтийн горимыг тууштай барьж ажиллах нь Засгийн газар, төсвийн бүх шатны захирагч нарын өдөр тутмын алтан дүрэм байх ёстой. Үрэлгэн байдал, буруу бодлогоос үүдсэн хохирол арилаагүй, бизнес эрхлэгчид болон ард иргэдэд учирч буй дарамт багасаагүй байна гэсэн шүүмжлэл хэвээр байгааг онцгой анхаарах ёстой. Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж уул уурхаин салбарын үилдвэрлэл, бүтээн баигуулалтыг эрчимжүүлэх, бусад салбаруудын өсөлтииг дэмжих, өгөөжийг нь өрх гэр, иргэн бүрт хүртээх шаардлагатаи байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw