14 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган 2017 оны 04 дүгээр сарын 05ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ажлын 55 өдөр үргэлжлэн явагдав. Чуулганы нэгдсэн хуралдаан 2017 оны 04 дүгээр сард 10 удаа 36 цаг 51 минут, 2017 оны 05 дугаар сард 9 удаа 49 цаг 14 минут, 2017 оны 6 дугаар сард 5 удаа 28 цаг 29 минут, 7 дугаар сард 1 удаа 3 цаг 30 минут, нийт 25 удаа, 118 цаг 04 минут хуралдсан бөгөөд давхардсан тоогоор 121 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 922 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат /42/, С.Чинзориг /40/, О.Баасанхүү /39/, Д.Сарангэрэл /32/, М.Билэгт /31/, Л.Болд /31/, М.Оюунчимэг /29/, Б.Баттөмөр /25/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 344 удаа, 23 цаг 42 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /154/, Н.Учрал /54/, Х.Нямбаатар /52/, Д.Тэрбишдагва /50/, С.Чинзориг /48/, Ч.Хүрэлбаатар /44/, Н.Энхболд /41/, М.Оюунчимэг /38/, Д.Эрдэнэбат /37/, Ж.Батзандан /36/, Б.Баттөмөр /36/, Б.Пүрэвдорж /36/, Ё.Баатарбилэг /35/, Ж.Энхбаяр /35/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 4 удаа мэдээлэл хийсэн ба Улсын Их Хурлын гишүүдийн Засгийн газарт тавьсан 4 асуулгын хариуг сонссон байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 86 удаагийн, 144 цаг 58 минутын хуралдааны явцын талаар 702 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 2599 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 4 удаагийн, 4 цаг 23 минутын хуралдааны явцын талаар 8 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 77 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 529 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 2180 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw