Чуулганы танилцуулга

13 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хаврын ээлжит чуулганы хугацаанд Тамгын газрын болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд болон Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 18 удаагийн сургалтыг зохион байгуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч чадавхжуулах зорилгоор 4 удаа “Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудаст мэдээ оруулах, цахим хэлэлцүүлгийн систем”, “Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, дэгийг тайлбарлах нь”, “Мэдээллийн аюулгүй байдлын талаар”, “Улсын Их Хурлын гишүүн, түүний ажлын албаны цалингийн сангийн төсөв, гүйцэтгэл, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжүүдийн тухай”, “Хууль тогтоох үйл ажиллагаан дахь үүрэг роль ба сонгогчидтой харилцан ажиллах ажлыг дэмжих нь”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” зэрэг сэдвийн хүрээнд ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж үйл ажиллагаа, менежментийн ур чадварыг дээшлүүлэв. Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, чуулганы бэлтгэл ажлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн орон нутагт ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл сурталчилгааны зардлын үр ашгийг боловсронгуй болгох, ажиллагсдын цалин хөлс, гишүүдийн гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгч, унаа, холбооны зардал, Улсын Их Хурлын гишүүдийн техник хэрэгслийг шинэчлэх, өрөөний засвар үйлчилгээ үзүүлэх, бусад шаардлагатай техник хэрэгсэл, эд хогшлыг зохих журмын дагуу худалдан авахтай холбогдсон арга хэмжээг нэн түрүүнд саадгүй санхүүжүүлэн, гүйцэтгэлийг ханган ажиллаж байна. 2017 оны төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа техник хэрэгслүүдийг хүлээн авч суурилуулах ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 25 удаагийн нэгдсэн хуралдаан, 86 удаагийн байнгын, 4 удаагийн дэд хороодын хуралдаан, 224 удаагийн ажлын хэсэг, мэдээллийн цаг, сургалт семинар, уулзалтуудад программ, дуу, дүрсний системийн иж бүрэн үйлчилгээ үзүүлсэн. Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас, хөдөлгөөнт оффисийн MyParliament систем, Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудаснуудын мэдээллийн санд нийт 820 гаруй мэдээ, мэдээлэл шинээр нэмэгдсэн байна. Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын албан хэрэглээнд ашиглагдаж буй компьютерын 1000 гаруй удаагийн программ хангамж болон техник хангамжийн засвар үйлчилгээг үзүүлэн ажилласан. Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажиллагаа төр, иргэний холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байдаг юм. Улсын Их Хурал болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй түгээж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны тухай танилцуулга, сурталчилгааны бусад материал, “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг эрхлэн хэвлүүлэн гаргасны зэрэгцээ парламентын үйл ажиллагааг сурвалжлах, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэд, гадаадын зочид төлөөлөгчдийг Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулж, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллаа. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw