12 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ажлын 55 өдөр үргэлжилсэн. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан нийт 25 удаа, 118 цаг 04 минут, Байнгын хороодын хуралдаан нийт 86 удаа, 144 цаг 58 минут, дэд хороодын хуралдаан нийт 4 удаа, 4 цаг 23 минут тус тус хуралдсан байна. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 19 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 116 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 10 хууль, гэрээ, конвенц соёрхон батлах тухай 8 хууль, Улсын Их Хурлын 30 тогтоолыг тус тус баталсан байна. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах зорилгоор 3 Байнгын хорооноос 9 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, түүнд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 51 гишүүн оролцож ажиллав. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан Улсын Их Хурлын 9 гишүүн 24 асуудлаар 9 удаагийн асуулга, 1 асуулт тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 гишүүний асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 48 гишүүн 120 асуулт тавьж, хариулт авч, санал хэлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд улс орны тулгамдсан асуудлаар нийт 4 удаа мэдээлэл хийж, мэдээллийн үеэр давхардсан тоогоор Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн 19 гишүүн 55 асуулт тавьж, хариулт авлаа. Төсвийн хяналт, шинжилгээний ажлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гүйцэтгэлд болон эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, танилцуулга, санал, дүгнэлтийг боловсруулан холбогдох Байнгын хороонд хүргүүлж ажилласан байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын макро эдийн засгийн 2 удаагийн тойм судалгаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн сар бүрийн гүйцэтгэлд 5 удаа дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн Байнгын хороодод хүргүүлж, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын цахим хуудаст байршуулсан. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороодын захиалгаар 19, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага болон Судалгаа, мэдээлэл, лавлагааны албаны санаачилгаар 3, нийт 22 судалгааны ажил гүйцэтгэн Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагыг судалгаа, мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллав. Намрын ээлжит чуулганы завсарлага болон хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар давхардсан тоогоор нийт 119 гишүүн 91 удаа гадаад улс оронд олон улсын хурал, семинар, айлчлал болон бусад арга хэмжээнд хамрагдав. Дурдсан хугацаанд гадаад арга хэмжээтэй холбоотой Улсын Их Хурлын даргын 72 захирамж гарсан ба нийт 20 илгээлт, 5 урилга, Улсын Их Хурлын дэд даргын 3 илгээлт, 1 урилгыг тус тус гадаад орны парламентын дарга нарт хүргүүлэв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw