Чуулганы танилцуулга

126 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга бодлого, худалдааг хөнгөвчлөх, зам тээвэр болон эрчим хүчний салбар дахь Засгийн газрын холбогдох байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх сургалт, семинарт хамрагдахын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг хийлгэх боломжтой болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Түвшинтөгс Утас: 266343, 80057997 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН “БАНКНЫ САЛБАРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, САНХҮҮГИЙН ‘ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”- ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Зээлийн хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан ба зээлийн хэмжээ 100 сая ам.доллар, зээлийн хэлэлцээрийн нөхцөлөөр зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0,5 хувийг нэмсэнтэй тэнцүү байх бөгөөд хөрөнгө баталгаажуулсны төлбөрт 0,15 хувийг төлнө. Зээлийн хугацаа 15 жил байх бөгөөд үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас олгох төсвийн дэмжлэгийн хөтөлбөр юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжих, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад банкны системийн чанаргүй зээлийн хэмжээг шийдвэрлэх, санхүүгийн салбарт гарч буй хүндрэлүүд дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, дахин давтагдах эрсдлийг бууруулахад санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулахад орших бөгөөд 1 үе шаттайгаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлнэ. Уг хууль батлагдсанаар Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлтэй нөхцөл бүхий төсвийн дэмжлэгийн зээллэгийг авч, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, банкны засаглалыг бэхжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 262718, 95952520

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw