125 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль нь 1 зүйлтэй. Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болгох тухай хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг хангасан, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн болно. Энэ хууль батлагдсанаар хуулийн давхардал, зөрчил арилах, хоёр болон олон талт олон улсын гэрээг байгуулах, соёрхон батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах асуудал Олон Улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу нэгдсэн журмаар шуурхай хэрэгжих нөхцөл бүрдэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 262718, 95952520 ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ИНСТИТУТИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 01ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцөж, Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг Улсын Их Хурлын 2017 оны 07 сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /ТАБНЭЗХА/-ны хөтөлбөрийг уг бүс нутгийн 11 улс болон олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Исламын Хөгжлийн Банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд эхлүүлсэн бөгөөд манай улс уг хөтөлбөрт 2002 онд элсэн орсон байна. Гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2011 онд Сайд нарын уулзалтаараа батлан хэрэгжүүлж, 2015 оны 03 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг байгуулсан ба үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах, олон улсын бие даасан байгууллага болгохоор БНХАУ, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болсон. ТАБНЭЗХА /Карек/-ны Институт нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэх зорилтыг хангах, үр өгөөж бүхий бус нутгийн хамтын ажиллагааг дэмжих чадавхийг бий болгох, мэдлэгийг түгээх замаар ТАБНЭЗХА-ны хөтөлбөрийн чанарыг сайжруулах үндсэн зорилготой. Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орсноор Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гишүүн орнуудтай хамтран ажиллаж буй худалдааны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw