Чуулганы танилцуулга

127 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН “НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР-2”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Зээлийн хэлэлцээрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан ба зээлийн хэмжээ 150 сая ам.доллар, зээлийн хэлэлцээрийн нөхцөлөөр зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0,5 хувийг нэмсэнтэй тэнцүү байх бөгөөд хөрөнгө баталгаажуулсны төлбөрт 0,15 хувийг төлнө. Зээлийн хугацаа 15 жил байх бөгөөд үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас олгох төсвийн дэмжлэгийн хөтөлбөр юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд оршиж байна. Шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг 2 үе шаттайгаар 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийг 2017-2018 онд 2 үе шаттайгаар авна. Уг хууль батлагдсанаар Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлтэй нөхцөл бүхий төсвийн дэмжлэгийн зээллэгийг авч, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”- ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх эрх зүйн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 262718, 95952520

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw