Чуулганы танилцуулга

124 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалтын “татвараас” гэсний өмнө “гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан” гэж нэмсэн. 2.Уг хуулийн 35 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд болон тухайн шийдвэрийг үндэслэн олон улсын гэрээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлүүлэх эрх бүхий байгууллагыг тодорхой болгох зорилгоор хууль зөрчин байгуулсан соёрхон баталсан болон Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Улсын Их Хурал тус тус хүчингүй болгох, олон улсын гэрээг хүчингүй болгох шийдвэрийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлэхээр өөрчлөлт оруулсан. 3.Визийн нөхцөл, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг Засгийн газар байгуулахаар заасан 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсгийн “Монгол Улсад” гэснийг олон улсын эрх зүйн харилцан адил хандах зарчимд нийцүүлэн “Иргэд харилцан” гэж өөрчлөхөөр тусгасан болно. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлэх, хуулийн давхардал арилах, хуулийн зохицуулалтууд илүү боловсронгуй болох, олон улсын гэрээг хүчингүй болгох эрх бүхий байгууллагуудын эрх хэмжээний хуваарилалт, тусламжийн хүрээнд үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн төрөл тодорхой болж, визийн нөхцөл, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг харилцан адил байх зарчимд нийцүүлэн байгуулах боломж бүрдэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 262718, 95952520 ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 1993 оны Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэхтэй холбогдуулан 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зарим хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, хуулийн төслийг хууль санаачлагчид буцааснаар нэг асуудлыг зохицуулсан хоёр хуультай байх нөхцөл бий болоод байсан юм. Монгол Улсын Засгийн газраас хуулийн давхардал, зөрчлийг арилгах үүднээс 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дахин боловсруулан өргөн мэдүүлсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw