Чуулганы танилцуулга

123 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Зээл нь жилийн 0.15 (тэг зууны арван таван) хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн хүүг зээлийн ашиглалт гарсан өдрөөс хойш хагас жил бүр хэсэгчлэн, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны өдөр, 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд еврогоор тооцож төлөхөөр тусгасан байна. Тус Хэлэлцээрт тусгагдсан зээлийн үндсэн төлбөр, хүүгийн бүх төлбөр нь Монгол Улсын ногдуулах аливаа татвар, хураамжаас чөлөөлөгдөх ба энэхүү зээлийг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100 (зуун) хувь санхүүжүүлэхэд ашиглана. Мөн экспортын зээлээр хэрэгжүүлэх төслийг Бүгд Найрамдах Польш Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани гүйцэтгэх бөгөөд тухайн экспортлогчийн Монгол Улсад нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 60 (жаран) хувь нь Польш Улсын гарал үүсэлтэй байх шаардлагатай гэж заасан. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын импортлогч аж ахуйн нэгж, байгууллага болон Бүгд Найрамдах Польш Улсад байршилтай үйлдвэрлэгчид хоорондоо нэг жилийн дотор гэрээ байгуулах бөгөөд Монгол Улсад экспортолсон бүх бараа бүтээгдэхүүнийг Польш Улсын Эдийн засгийн хөгжил, сангийн сайдын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөр улсад дахин экспортлохыг хориглоно. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм. Хууль эрх, зүйн хэлтсийн референт Д.Түвшинбилэг Утас: 262718, 88108104 ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас хуулийн давхардлыг арилгах, хуулийн зохицуулалтыг илүү ойлгомжтой болгох, байгууллагын эрх хэмжээний хуваарилалтыг тодорхой болгох, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх татварын төрлийг нарийвчлан зохицуулах зорилгоор Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Олон улсын гэрээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 3 зүйлтэй бөгөөд дор дурдсан нэмэлт, өөрчлөлтүүд орж байна. Үүнд: 1.Гадаад улс орон, олон улсын байгууллагаас үзүүлэх тусламжийн хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх татварын төрлийг нарийвчлан зохицуулах үүднээс уг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw