Чуулганы танилцуулга

122 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэхүү зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлийг өөрчлөхөөр хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэсний дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн БНХАУ-ын Засгийн газрын санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” зэрэг 7 төслийг санхүүжүүлэхээр тогтсон бөгөөд зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар дахин өөрчлөх боломжтой болсон. Уг хууль батлагдсанаар Монгол Улс хөнгөлөлтэй нөхцөлөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 1 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийг авч, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, дэд бүтэц, хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн тодорхой салбарын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх чухал ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 262718, 95952520 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН НӨХЦӨЛТ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Тус хэлэлцээрээр Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Зээлийн хөрөнгөөр Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр тохиролцсон ба ЭЗХАХБ-ын журмын дагуу экспортын зээлээр Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын ашиг олох зорилго бүхий төслийг санхүүжүүлэх боломжгүй юм. Зээлийн нөхцөл Зээлийн хэмжээ: 50 сая евро Зээлийн хүү (жилийн): 0,15 хувь Зээлийн хугацаа: 28 жил Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 5 жил Хөнгөлөлтийн түвшин: 51.8%

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw