121 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл, бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийг 2011 оноос 2017 оны хооронд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 сумд хамрагдаж, нийт 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бусад аймаг, сумдыг хамруулах, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан. Төсөлд хамрагдсан аймаг, сумуудад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн төслийг хэрэгжүүлснээр бэлчээрийн зөв ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл болон бэлчээртэй холбоотой эрсдэлүүдийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх, бэлчээрийн даац багтаамжийн хяналт, үнэлгээг сайжруулах, хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүд, хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, тэднийг худалдан авагчид, үйлдвэрлэгчидтэй холбох, зах зээлээ өргөжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Гандиймаа Утас: 262718, 90095358 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ЭкспортИмпорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахтухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нөхцөлөөр зээлийн хүү (жилийн) 2 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw