Чуулганы танилцуулга

120 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ажилгүй иргэдийг хамруулж, түр болон байнгын ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийг бууруулах, үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчнийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог хөгжүүлэхээр 25 сая ам.долларын санхүүжилтийг тусгасан нь ажил хайгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэн дэмжиж, ажиллах хүчийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн түвшинг бууруулах ач холбогдолтой болох юм. Эрчим хүчний төсөл-2-ын хүрээнд 42 сая ам.долларын санхүүжилтээс 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Түгээх сүлжээний чадавхийг бэхжүүлэхээр, 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, нэмэлт 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барихаар тусгасан нь эрчим хүчний түгээх чадварыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах, хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангахад чухал ач холбогдолтой. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд 12 сая ам.долларын санхүүжилтээр Макро эдийн засгийн бодлого, төсвийн бодлого болон төлөвлөлт, өрийн удирдлагыг сайжруулах, Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн системийг шинэчлэх, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хөгжлийн стратеги боловсруулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасан бөгөөд санхүүгийн системийг эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлж, чанаргүй зээл буурч, санхүүгийн салбар тогтворжих зэрэг ач холбогдолтой. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Гандиймаа Утас: 262718, 90095358 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН САНГИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН “ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ”-ИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw