Чуулганы танилцуулга

119 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлахтухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн соёрхон баталлаа. Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нөхцөлөөр зээлийн хүү (жилийн) 1,75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх бөгөөд төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээш дүнтэй дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш дүнтэй стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн “төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг” гэснийг “аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг” гэж өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийг үндэслэн, хоёр тал тохиролцсоны дагуу Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон. Уг хууль батлагдсанаар Монгол Улс нэн хөнгөлөлтэй нөхцөлөөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас 1 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийг авч, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, хүн амын амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн тодорхой салбарын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрсэн чухал ач холбогдолтой боллоо. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Ариунболд Утас: 262718, 95952520 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ДЭЛХИЙН БАНКНЫ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АССОЦИАЦИ ХООРОНД БАЙГУУЛСАН “САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw