11 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн түүнчлэн бизнес эрхлэхэд байнга хэрэглэдэг хууль тогтоомжуудыг татвар, гааль, санхүү, даатгал, бүртгэл, тусгай зөвшөөрөл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг салбар бүрээр шүүн судалж, хүнд суртал үүсгэн, хээл хахуулийн нөхцөлийг бүрдүүлж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хүчингүй болгох, цаашид эрх зүйн орчныг сайжруулан, түүнийгээ тодорхой хугацаанд, тогтвортой мөрдөх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатайг Засгийн газарт анхааруулж байна. Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай” хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье. Эрхэм нөхөд өө, Хууль, тогтоол батлаад орхих нэг хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол тэр ердөө л цаас болдог. Баталсан хууль тогтоолыг төрийн байгууллага, албан тушаалтан ягштал хэрэгжүүлдэг, тэрхүү хууль тогтоомж нь ард иргэдийн амьдралд хүрч үйлчилдэг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газар хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах үүрэгтэй гэж тодорхой заасан. Үндсэн хуульд заасан энэхүү үүргийн биелэлтийг Улсын Их Хурал алхам тутам Засгийн газраас шаардаж ажиллах болно. Засгийн газар өөрийн гаргасан тогтоол шийдвэрийнхээ биелэлтэд тавих хяналтыг ч чангатгах шаардлагатайг анхааруулъя. Иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүдэд ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс хаврын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд “Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстойг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс улс төр, нийгмийн зөвшилцлийг бүрэн хангаж, бодит шаардлага, судалгаанд үндэслэн асуудалд хандахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсье. Улсын Их Хурлын энэ удаагийн хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд иргэд сонгогчид, улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орны эрх ашгийг эрхэмлэн оролцдог уламжлалтай. Энэ уламжлал хадгалагдаж, Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллага сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулна гэдэгт итгэж байна. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлах хууль тогтоомж, шийдвэрүүдэд иргэд, олон түмнийхээ санал, бодлыг өргөнөөр тусгаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээс хүсье. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw