Чуулганы танилцуулга

118 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж хог хаягдлын боловсрол, сургалтыг дэмжих, нийслэлийн хог хаягдлыг бууруулахад гарсан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор болсон нь дээрх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн; • Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох зар сурталчилгааг нийгмийн зар сурталчилгаанд хамааруулж, хууль тогтоомжид заасны дагуу үйлчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлж болохоор эрх зүйн зохицуулалт оруулсан; • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж хог хаягдлын үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасч тооцохоор тусгаж, хог хаягдлын эко-парк байгуулахад эдийн засгийн дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлсэн; • Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд өөрчлөлт орсноор химийн болон аюултай бодисын хог хаягдалтай холбоотой харилцааг энэхүү хуулиар нэгтгэн зохицуулах эрх зүйн орчин бүрдлээ. Хууль батлагдсанаар хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн нэр томьёог хэрэглэх нэгдсэн ойлголт бий болох, хог хаягдлын удирдлага, салбар хоорондын зохицуулалт, уялдаа, холбоо сайжирч, хог хаягдлын менежментэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Энгийн болон аюултай хог хаягдлыг ангилан ялгах, цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, эдийн засгийн зохицуулалт зэрэг хог хаягдлын менежменттэй холбоотой бүхий л үйл ажиллагаа, байгууламжид тавигдах шаардлагуудыг нарийвчлан тусгаснаар хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбогдон гардаг хүндрэл, бэрхшээл арилж, хог хаягдлын талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгуулага, иргэдийн хүлээх эрх, үүрэг тодорхой болсон. Үүний дүнд хог хаягдлын цогц, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бууран иргэдийн эрүүл, цэвэр орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх З.Оюунсүрэн Утас:261204, 99018482 Е) Аюулгүй байдал, Олон улсын гэрээ, конвенцийн чиглэлээр МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw