Чуулганы танилцуулга

117 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2. Хог хаягдлыг үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх зарчимд тулгуурлан эдийн засаг, санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр цуглуулалт, зарцуулалтыг нарийвчлан тусгаснаар хог хаягдлын үйл ажиллагаанд төсвөөс олгодог дэмжлэг, татаасыг бууруулан өөрийн орлогоороо санхүүжих нөхцөлийг бүрдүүлсэн; 3. Хог хаягдлын талаар төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэн, аж ахуйн нэгж хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, хориглох үйл ажиллагааг нарийвчлан зааж, хууль, тогтоомж болон хог хаягдлын талаар гарсан журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон; 4. Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэн мэдээллийн сан бүрдүүлэх, хог хаягдлын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулахаар шинээр тусгаж, хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа, бүх шатны Засаг дарга, хог хаягдлын олон нийтийн байцаагч, хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан, олон нийтийн хяналтыг төрийн бус байгуулага, иргэдийн бүлэг, иргэн хяналт тавихаар өргөжүүлсэн; 5. Хуулийн 4 дүгээр бүлэгт энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа болон уг үйл ажиллагааг явуулах байгууламжид тавигдах ерөнхий шаардлага, төвлөрсөн цэгийн зэрэглэл, ландфиллыг хаах зэрэг эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан; 6. Хуулийн 5 дугаар бүлэгт аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловруулах, устгах, ландфиллд булшлах үйл ажиллагаа эрхлэх болон түүний байгууламжид тавигдах шаардлага, уг үйл ажиллагааны үр дүнг тайлагнах, хяналт шинжилгээ хийх, тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, аюултай хог хаягдлыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан; 7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгальд ээлтэй хэрэглээний соёлыг хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилан ялгах, дахин ашиглах дадал, зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг олгох, хог хаягдлын талаар боловсрол олгох бүлгийг шинээр тусгасан; 8. Хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, ногоон худалдан авалт хийх замаар эх үүсвэр дээр нь багасгах болон үйлдвэрлэл, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд эдийн засгийн урамшуулал, дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэгч, импортлогч аль болох хог хаягдал бага үүсгэх болон дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн, хаягдал багатай сав, баглаа, боодол сонгон худалдаалах зэрэг үүсгэгч нь хог хаягдлаа хариуцах, бохирдуулсан нөхцөлд төлбөр төлөх механизмыг шинээр орууллаа. Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан дараахь хуулиудад өөрчлөлт орсон болно. Үүнд: • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт орсноор хог хаягдал дахин боловсруулж хийсэн бүтээгдэхүүнийг тендерт санал болговол хөнгөлөлт үзүүлэн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж өгсөн;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw