116 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн тусгай сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран хувьсах зардлыг нэмэгдүүлэх болон ажилласан жил, ур чадвар, ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулсан багш, ажилтан, албан хаагчдын цалин урамшууллын шинэ тогтолцоог бий болгох, зардлыг холбогдох төсөвт жил бүр тусгаж байхаар заалаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг тусгаж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад туслах багш ажиллуулах, цалин, урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар заасан. Тус тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088 Д) Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хуулийн зорилт нь хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулан байгалийн нөөц, баялгийг хэмнэх, үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх зарчим дээр тулгуурласан санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлэхэд оршиж байна. Энэ хуулиар энгийн хатуу хог хаягдал болон цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдлыг ангилах, цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах, хог хаягдлын талаар боловсрол олгох, мэдээллийн сан бүрдүүлэх, эдийн засгийн зохицуулалт, аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбоотой харилцааг зохицуулах юм. Шинэчлэн баталсан хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Үүнд: 1. Хуулийн нэр томьёоны тайлбарыг хог хаягдлын менежментэд ашигладаг олон улсын нэр томьёонд нийцүүлэн өөрийн орны онцлогт тохирсон байдлаар шинээр оруулж өгсөн нь хуулийг нэг мөр ойлгон дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болсон;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw