115 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Мөн Спортын холбоо, спортын клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор болов. Засгийн газраас жагсаалтыг нь баталсаны үндсэн дээр спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн татвараас чөлөөлнө. Спортын холбоодын бие даасан байдал, хөгжлийг дэмжин спортын холбооны эрх, үүргийг тодорхой тусгаж, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг тусгасан. Төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, клубээр гэрээгээр гүйцэтгүүлэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцох нөхцөлийг бий болгож, үйл ажиллагааны чадвар алдагдал, бэрхшээлээс хамаарч ижил түвшний тамирчинтай нь өрсөлдүүлэх зорилгоор Олон Улсын Паралимпийн хорооноос тогтоон мөрддөг тусгай ангилалыг нэвтрүүлэхээр боллоо. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн тодорхой эрсдэлээс сэргийлэх зорилгоор улсын болон орон нутгийн чанартай спортын тэмцээнийг зохион байгуулах дүрэм, стандартын талаар танилцуулж, хяналт тавих этгээдийн талаар тусгасан. Шударга өрсөлдөөнийг дэмжих, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн дотоодын хяналтын тогтолцоог бий болгох, тамирчдыг допингийн эрсдэлээс сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах зохицуулалтыг бий болгосон. Спортын барилга байгууламж, заал, талбайн стандартыг батлах, төрийн болон орон нутгийн өмчлөлийн спортын барилга байгууламж, заал, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглон, хувьчлах болон тухайн барилга байгууламж, заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд биеийн тамир, спортын зориулалтыг хэвээр хадгалж байхаар хуульчлав. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Р.Болормаа Утас: 262801, 99105419 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын нийт 7 гишүүнээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталлаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь 3 заалт, 14 дэд заалттай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсвийн зарлагын ангилалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгахыг Засгийн газарт даалгав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw