114 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Энэ хуульд: - жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацааны тэтгэмж; - 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг сар бүр; - дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж; - гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор заасан. Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхийн тэтгэмжид сар бүр 40000 төгрөг, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50000 төгрөг, дөрөв хүртэлх насны 2 ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1000000 төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 3000000 төгрөг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240000 төгрөг тус тус олгохоор тооцсон болно. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Г.Баяртуяа Утас: 262804, 88606088 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ÈÉÍ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа Биеийн тамир, спортын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ баталлаа. Биеийн тамир, спортын тухай хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгож, биеийн тамир, спортын холбогдолтой нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, хуульд дараахь зохицуулалтуудыг шинээр тусган баталлаа. Үүнд: Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох нөхцөл бий боллоо. Монгол Улсын хэмжээнд орон нутаг дахь сумдад зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөл бүрдсэн байсныг хуульд бүх сумдад орон тооны арга зүйч ажиллуулах зохицуулалтыг тусгаж өгснөөр 336 ажлын байр бий болж, сумын иргэд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломж бий болж байна. Биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжсэн, хөрөнгө оруулсан компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр боллоо. Тухайлбал, Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага стандартын шаардлага хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулан ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг албан татвараас чөлөөлөхөөр болсон бөгөөд энэ зохицуулалт 2019 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw