Чуулганы танилцуулга

113 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хөдөлмөрийн тухай хуульд дээрх зохицуулалтууд тодорхойгүй байсан тул нарийвчлан зохицуулах шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан байна. Тус хуульд туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагаар ажиллах хэлбэрийг тодорхойлж, байнгын ажлын байранд ажилтныг авах, дагалдан ажиллуулах хугацааг 3 сар хүртэл байхаар тусгалаа. Ихэнх байгууллагад байнгын орон тооны ажилтан авч ажиллуулах шаардлагагүй ажлын байр гардаг бөгөөд мэргэжил шаардахгүй ажилд, хөдөлмөр эрхлээгүй иргэдийг авч ажиллуулах, иргэд цагаар хөдөлмөр эрхлэн орлогоо нэмэгдүүлэх, оюутан залуус суралцаж байгаа ажил, мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагад дадлагажих, орлого олоход цагаар ажиллах хэлбэр тохиромжтой байдаг байна. Иймд цагаар ажиллах хэлбэрийг хуульд шинээр тусгаж, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож байхаар зохицууллаа. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн референт А.Болортуяа Утас: 267175, 99058998 ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталлаа. Монгол Улсын нийт хүүхэдтэй өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх, эцэгтэй өрх эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэгт хүсвэл хүүхэд асрах чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалахаар заасан боловч хүүхэд асарч байх хугацаанд нь ямар нэг цалин, тэтгэмж олгодоггүй байна. Олон хүүхэдтэй, ганц бие эцэг, эхийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь амьжиргаанд нь хүрэлцдэггүй тул хүүхдээ өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдаг. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр, “Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгааллын хуулийг тус тус батлан хэрэгжүүлнэ” гэж тусгасан билээ. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль нь 3 бүлэг, 9 зүйлтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw