112 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох бодлогыг хэрэгжүүлж байгаатай уялдуулан нялхсын сүүн тэжээл, эмчилгээний зориулалттай тусгай сүүн тэжээлээс бусад 6 сар хүрээгүй хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн аливаа хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдахыг хориглосон болно. Мөн эмчилгээний зориулалттай сүүн тэжээлээс бусад аливаа зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглох заалт орсон. Хуулийн төслийн 3 дугаар бүлэгт дээр дурдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалтыг оруулсан. Хуулийн хүрээнд зориулалтын бүтээгдэхүүнийг нь зах зээлд худалдах нь чөлөөтэй бөгөөд харин зар сурталчилгааг 1981 онд баталсан Олон улсын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай хууль, 2005 онд баталсан Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуульд заасантай адил хориглосон. Бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор далд болон зүй бус сурталчилгааны арга хэлбэрүүдийг ашиглахыг мөн хориглосон. Хуулийн 4 дүгээр бүлэгт хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тусгалаа. Эрүүл мэнд, хүнс, нийгмийн хамгаалал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд эрхэлсэн чиг, үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллахаар тусгасан. Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээр ахлуулсан мэргэжлийн салбар зөвлөлийг байгуулж, зөвлөл нь жил бүр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, эрх бүхий байгууллагуудтай хамтран үнэлгээ хийж, дүнг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулдаг байхаар хуульчилсан. Түүнчлэн хуулийн энэ бүлэгт эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан, төр, хувийн хэвшлийн байгууллага, олон нийт, эцэг, эхчүүд эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжихэд хэрхэн оролцох, энэ хуулийг мөрдөх, бусдад сурталчлан таниулах, хууль бус үйлдлийг зогсооход хэрхэн оролцох талаар заалтууд орсон болно. Хуулийн төслийн 5 дугаар бүлэгт хуулийн хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтыг тусгалаа. Хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль, эрх зүйн хэлтсийн референт Б.Мажигсүрэн Утас:267175, 99085067 ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Үйлдвэр, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч нь ажилд шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүйгээр ажиллуулдаг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй байснаас гадна иргэд, ажил олгогчийн хооронд хийгдсэн аман гэрээ зөрчигдөх, хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw